/ Бидний тухай / Ажлын чиг үүрэг / Хэлтсийн чиг үүрэг

Хэлтсийн чиг үүрэг

Урьдчилан сэргийлэх хэлтэс нь Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4, 11.1.5, 11.1.7, 13 дугаар зүйлийн 13.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4, 14.2.4, 14.3.5, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 64.4, 64.5, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

- Цагдаагийн байгууллагын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;

- Дээд шатны байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр батлан гаргасан хөтөлбөр, журам, заавар, тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тогтоосон хугацаанд үр дүнг тооцож тайлагнах;

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;

- Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавих;

- Хүүхдийн үйлдсэн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох.

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12