/ Бидний тухай / Танилцуулга / Хэлтсийн танилцуулга

Хэлтсийн танилцуулга

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийг шинээр байгуулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог батлах тухай” 2017 оны А/55 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар тус хэлтсийг Урьдчилан сэргийлэх хэлтэс болгон өөрчилсөн. Мөн оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/234 дүгээр тушаалаар тус хэлтэст Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг 4 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулж, нийт 14 алба хаагчийн орон тоотойгоор ажиллаж байна.

 

Урьдчилан сэргийлэх хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/24 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 3,3.16 дахь хэсэгт заасны дагуу тус хэлтэс нь гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12