/ Шинэ мэдээ мэдээлэл / Цаг үе нөхцөл байдал / Цагдаагийн алба хаагчид бага насны 3 хүүхэд болон 20 хүнийг галын аюулаас аварчээ

Цагдаагийн алба хаагчид бага насны 3 хүүхэд болон 20 хүнийг галын аюулаас аварчээ

Эрин хорооллын орон сууцны 1-12 хүртэлх давхрын цахилгаан шатны утас шатаж, гал гарчээ.

Тодруулбал, 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 13:30 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хороололын 53/9-3 байр шатаж байсан дуудлага мэдээлэлд Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Төгөлдөр, эргүүлийн цагдаа Б.Энх-Амгалан нар түргэн шуурхай очиж бага насны 3 хүүхэд болон 20 гаран хүнийг галын аюулаас аварчээ.

Сэрэмжлүүлэг: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон энэ үед хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12