/ / НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалалын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.
Ноён Алекс Хайкенс Монгол Улсын цагдаагийн байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд олон төрлийн тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Цагдаагийн байгууллага өнгөрсөн 2019 онд хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол гэмтэл, цахим гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр иргэдийн оролцоотой Хүүхэд хамгаалагч төсөл, Зөв тусгал, Unfreind, Яараад яахав дээ зэрэг олон аян, арга хэмжээг зохион байгуулж, энэхүү арга хэмжээний үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2018 онд 2,0 хувиар 2019 онд 5,3 хувиар тус тус буурсан байна.

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12