/ / Санхүүгийн луйвраас сэргийлэх "Ятгах тусам нягтал" аян эхлүүллээ

Санхүүгийн луйвраас сэргийлэх "Ятгах тусам нягтал" аян эхлүүллээ

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх юм.

2011 онд залилах гэмт хэрэг 688 бүртгэгдэж байсан бол 2019 онд 4,600 болж, бараг долоо дахин нэмэгдсэн байна. 

Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 

  • 2016 онд 2.0 тэрбум орчим төгрөгт хүрч байсан бол 
  • 2017 онд 6.4 тэрбум
  • 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч 
  • 2019 он гарсаар 13 тэрбум төгрөг давж, жил ирэх тусам нэмэгдсээр байна. 

Иймд болзошгүй залилан, луйвраас иргэдийг хамгаалахад хамтрагч байгууллагууд нэгдэн, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийхээр зорьж байна. Тухайлбал, иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголт өгснөөр залилангийн гэмт хэргийг бууруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаална хэмээн үзэж байна. 

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12