/ / "ОйлГОЁ ХҮНдэлье" арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага буурч байна.

"ОйлГОЁ ХҮНдэлье" арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага буурч байна.

Улаанбаатар-НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг "ОйлГОЁ ХҮНдэлье" уриан доор явуулж байгаа билээ. Тэгвэл энэхүү аяны талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Цэенрэгзэнгээс тодрууллаа. 

-"Ойлгоё, хүндэлье" аяныг зохион байгуулаад өндөрлөх гэж байна. Аяны талаар мэдээлэл өгөөч?

-ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсээс "Ойлгоё хүндэлье" аяныг зохион байгуулж байгаа. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэхүү аяныг хүмүүст ойлгуулах зорилгоор хэвлэл мэдээллийнхэн, ЕБС-ийнхан, дүүргийн урьдчилсан сэргийлэх хэлтэс, хорооны хэсгийн ахлагч, иргэдтэй хамтарч ажиллаж, сурталчилж байна. Энэхүү аяныг Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, Засгийн газраас Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх маягаар санаачилж, ЦЕГ-аас хамтарч ажиллаж байгаа юм. Жил бүр хүчирхийллийн эсрэг тодорхой уриалга дэвшүүлэн, аян зохион байгуулдаг. Энэ жил арваннэгдүгээр сарын 20-оос арванхоёрдугаар сарын 6-ны хооронд 16 хоногийн хугацаанд "Ойлгоё, хүндэлье" уриан дор болж байна. 

-Аяны хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх талаас нь ажиллаж байгаа биз дээ?

-Мэдээж энэ аяны зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг. Гэр бүлийн хүчирхийллийг ихэнхдээ далд орчинд, нууцаар үйлддэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд ажиллаж байна.  НҮБ-аас 1991 оноос эхэлж жендерт суурилсан хүчирхийллийн аяныг зохион байгуулж эхэлсэн юм билээ. Манай улс 1997 оноос эхэлж жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг жил бүр өөр өөр уриатайгаар зохион байгуулж ирсэн. Энэ жил цагдаагийн байгууллага тэргүүлэх чиглэлтэй оролцож, "Ойлгоё, хүндэлье" аяныг зохион байгууллаа.  Тэгээд ч гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийнхаа дагуу манай хэрэг бүртгэх албанд харьяалагдана. Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу энэ төрлийн гэмт хэргийг дагнан шалгадаг юм. 

-Цагдаагийн байгууллагаас явуулж буй үргэлж дэмжмээр, зөв зүйтэй аяныг арай л цөөхөн хугацаанд явуулаад байна уу гэж хардаг.  Арай олон хоног явуулж болдоггүй юм уу?

-ЦЕГ-ын урьдчилсан сэргийлэх хэлтсээс өмнө "Нэг хором" аяныг явуулсан. Тээврийн цагдаагийн албанаас "Яараад яахав дээ", "Дураараа биш дүрмээрээ" гэх мэт олон аяныг зохион байгуулсан. Одоо "Ойлгоя, хүндэлье" аяныг явууллаа. Аяныг тодорхой хугацаанд, үр дүнтэй явуулах хэрэгтэй учраас тодорхой хоног зааж өгдөг. Түүнээс биш удаан үргэлжлээд байвал үр дүнд хүрэх гэхээсээ илүү улиг болно. Тэгээд ч цөөн хоногт хүмүүсийн сэтгэлд хүрч, нөлөөлж чадвал зорилго биеллээ гэсэн үг. 

-Аяны хугацаанд үр дүн мэдэгдсэн үү. Жирийн өдөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тэдэн дуудлага ирдэг байсан бол аян хэрэгжиж буй өдрүүдэд буурсан ч гэдэг юм уу?

-Халуун цэг дээр нь ажилладаг, 102 утсанд ирж буй дуудлагын дагуу очдог алба хаагчдад илт мэдрэгдэж байгаа. Одоохондоо нэгдсэн дүн мэдээ гараагүй байна. Аян дууссаны дараа албан ёсны тоон мэдээлэл гарна. Гэхдээ аян өрнүүлсэн өдрүүдэд энэ төрлийн дуудлага харьцангуй багасч байгаа нь мэдрэгдсэн. Хүмүүс ойлгоод, юу хэлэх гээд байна гэдгийг мэдэрч байгаа юм шиг санагдсан. Хүмүүст их хүрч байгаа. 

-Та залуусдаа хандаад нэгнээ хүндэлж, ойлгохыг уриалж өгөөч?

-"Ойлгоё, хүндэлье" гэдэг аян цаанаа гэр бүлийн уур амьсгал, үр хүүхэддээ хандаж байгаа хандлагаа өөрчлөхийг уриалж байгаа юм. Тиймээс гэр бүл, үр хүүхэд, хань ижлээ ойлгож, халамжилж, хүндэлж харилцацгаая залуус аа. 

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12