/ Шинэ мэдээ мэдээлэл / Цаг үе нөхцөл байдал / Цагдаагийн байгууллага албадан гаргах ажиллагааг ямар нэгэн зөрчил дутагдалгүй гүйцэтгэв

Цагдаагийн байгууллага албадан гаргах ажиллагааг ямар нэгэн зөрчил дутагдалгүй гүйцэтгэв

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулж, цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулсан юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд аялалын болон бизнес эрхлэх ангиллын визний зөвшөөрөлтэй боловч хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 759-н / Үүнээс 103 эмэгтэй/ иргэнийг 2019 оны 2019 оны 11-р сарын 02-ны өдөр Монгол улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны цагдаагийн байгууллагад 2019 оны 11-р сарын 03-ны өдөр хүлээлгэн өглөө.

Албадан гаргах ажиллагааны үед цагдаагийн байгууллагын 17 газар, хэлтсийн 339, бэлэн байдалд 80 алба хаагч, шаардлагатай тээврийн хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангагдан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг ямар нэгэн зөрчил, дутагдалгүй гүйцэтгэв.

Тус хэрэгт холбогдуулан зохион байгуулагч Монгол улсын болон БНХАУ-ын тодорхой тооны иргэдийг саатуулан шалгаж байгаа болно.

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12