/ Шинэ мэдээ мэдээлэл / Цаг үе нөхцөл байдал / #Таксины хаалганы хавтсанд нуусан утсыг “Уран” дуудлагатай нохойн тусламжтай илрүүлжээ.

#Таксины хаалганы хавтсанд нуусан утсыг “Уран” дуудлагатай нохойн тусламжтай илрүүлжээ.

Өчигдөр буюу наймдугаар сарын 08-ны өдрийн 12:14 цагт Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “Таксинд гар утсаа мартаж буулаа” шалгаж өгнө үү гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн харьяат 58 настай “Б” гэгч нь иргэний гар утсыг өөрийн эзэмшлийн автомашины хаалганд нуусан байсныг нохойн төлөөлөгч д/ч Х.Шинэбаяр “Уран” дуудлагатай нохойгоор илрүүлэн хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс тус дүүргийн наймдугаар хороонд байрлах "Очирсуврага" дэлгүүрт хулгайч байна" гэсэн мэдээллийг наймдугаар сарын 08-ны 02:31-д авч шалгахад Баянгол дүүргийн харьяат 33 настай “О” бусдын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсныг үйлдэл дээр нь барьсныг СХДЦХ-2-р хэлтэст шалгаж байна.

zaluu.com

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12