/ Шинэ мэдээ мэдээлэл / Цаг үе нөхцөл байдал / #Хар тамхи-чимээгүй мөхөөх тахал.

#Хар тамхи-чимээгүй мөхөөх тахал.

“10а-гийн хөвгүүд хонхны баяраар архи уусан гэсэн. Тийм үү. Эртээд охидын эмч ирэхэд Чимгээ зугтчихсан. Яагаад тэгж байгаа юм бол. Гайхаад байх юу байна аа.

Хүнтэй унтсан л байхгүй юу. Яана аа аймаар юм”. Ийм яриаг 1970,1980-аад оны ахлах ангийн охид сэм нийлж, бусдад дуулгахгүй байхыг хичээн ярилцдаг байж билээ. Одоо бол ийм яриаг нуугаад байх юу байсан юм бэ. Байдаг л асуудал гэж шоолох хүүхэд цөөнгүй. Хэн, хэдэн настайдаа архи ууж, хүүхэн болно хэнд хамаатай юм бэ. Хүн ганц олдох амьдралдаа юу хүссэнээ хийх эрх, эрх чөлөө нээлттэй байгаа учир хэнд ч хамаагүй гэж хэлэх хүн захаас аваад байна. Гэхдээ хамаагүй гэж ханхалзаж явсаар бидний хойч ирээдүй юунд хүрч байгааг сүүлийн үед анхаарал татсан хэргийн жишээ бэлхнээ харуулна.

Жишээ-1

Одоогоос хэдхэн сарын өмнө зуслангийн байшинд хэсэг залуус хар тамхи хэрэглээд, хаана, хэнтэй байгаагаа мэдэхгүй болтлоо мансуурсан байхад нь саатууллаа. Тэд 18-22 насныхан.

Жишээ-2

Ерөнхий боловсролыг сургуулиа дүүргэсэн “эрчүүд” нийлж нэг биш нэлээд хэдэн лонх юм мулталжээ.Архи савнаасаа бусдыг дийлдэг гэдэг үгэнд эрэмшсэн тэд галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй болсон гэдэг. Гэтэл өглөө нь 17 настай Б архиндаа хордон, ухаан алдаж амиа алдах шахсан хэрэг гарсан. Энэ тухай эцэг эх нь цагдаагийнханд мэдэгдэж шалгахад архинаас гадна мансууруулах бодисны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Хүүхдүүд орон нутагт түгээмэл ургадаг каннабис татаж мансуурсан болохыг тогтоосон. Эмс охид нь бузарлагдахаар улс орон мөхөхийн шинж гэдэг үг байдгийг бүсгүйчүүд санууштай. Бяцхан охин, хүүгээ хөтлөөд гудамжинд тамхи татан, шүлсээ хаях эх хүнтэй тав алхаад л таардаг болж. Эрээ цээргүй байдал гаргах бүсгүйчүүд царайгаа бус, дотоод сэтгэлээ нэг тольдоосой. Түүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүд хар тамхины зөөвөрлөгч болж, амь дүйсэн энэ ажилд эгч дүүсээрээ оролцон, ялын дээд хэмжээ сонсоод сууж байна. Дээд боловсролтой дөрвөн залуу бас л нөгөөх хар тамхийг зөөж яваад Гонконгд баригдлаа. Өдөр бүр ийм мэдээлэл ярьсаар бичсээр бүр дөжрөх нь байна. Гэхдээ орхиж болохгүй асуудал, дөжирч болохгүй үзэгдэл гэж бас бий.
Үүний нэг нь гарцаагүй хар тамхи. Одоо цагт харт тамхи ямар хортой, хууль бус наймаа, зарж борлуулж болохгй гэлгийг мэдэхгүй гэх хүн бас олон бий гэнэ шүү. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа тэд хууль бус үйлдлээ хаацаалахыг хичээж буй илрэл нь тэр биз.

“Хар тамхинд” мансуурч, зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр зүйл мэддэггүй эрх Мэдэлтнүүд ч олон байх болжээ.

Судалгаанаас харахад амьдарлын эрхээр ийм хэрэгт холбогдлоо гэх үгийг энэ төрлийн гэмт хэрэгт татагдсан иргэд хэлдэг юм билээ. Хуулийн зүйл заалт чангарсан ч буурахгүй байгаад олон нийт сэтгэл түгшин сууна.

Хар тамхи мансууруулах бодис ямар хор нөлөөтэйг ихэнх нь мэдэж буй ч дахин сануулъя.

Мансуурагч тухайн бодисоо хэрэглэхгүй бол байж суухын аргагүй болж, олохын төлөө юугаа ч үл хайрлахгүй зүтгэдэг. Хийж буй ажилдаа хяналт тавих чадваргүй болж, ялимгүй зүйлд бухимдан, хүнтэй зүй бус харьцаж эхэлдэг. Хүнийг хайрлахыг умартан, ямар нэгэн зүйл хийж бүтээх сонирхолгүй болдог аж. Түүнээс гадна мансууруулах бодисоо хэрэглэхгүй бол салгалж, чичрэхээс гадна тайван унтаж чадахгүй байнгын хөлс нь гоождог болж, үе үе бөөлжин, булчин, үе мөч нь өвдөж, зарим үед таталт өгөн улмаар солиордог юм байна. Хамгийн аймшигтай нь донтохын өмнөх шатанд байгаа хүмүүс ч өөрийгөө татаж авч чаддаггүй, бөгөөд хар тамхи олж хэрэглэхийн төлөө эхнэр хүүхэд, ээж аавыгаа золиослохоос ч буцахгүй болтол нь хүний сэтгэхүйд нөлөөлдөг.

Азийн хар тамхи мансуурулах бодисын гол наймаа эрхлэгч Макао, Малайзынхан манай улсыг бүтээгдэхүүн дамжуулах гол замаа болгож байгаа бололтой.

Тээвэрлэгч улсад зөөж буй хар тамхины 10 хувь нь үлддэг гэсэн судалгаа байдаг аж. Хэрвээ бид хуулиа чангатгаж, хар тамхи мансууруулах бодис илрүүлэгч тоног төхөөрөмжөө сайжруулахгүй бол гурван сая ч гаруйхан монголчууд сүйрэх бололтой. Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнөд хөршид төв нь байдаг “Алтан хавирган сар”, “Алтан гурвалжин” хар тамхины бүлэглэлийн хүмүүс манай улсад ирэх тоо нь нэмэгдсээр байгаа гэнэлээ. Тэд үзэж харах зүйл хомс, анхаарлыг нь татах зугаа цэнгээний газар бараг үгүй манай улсад ойр ойрхон ирэх нь ямар санаа зорилготой бол.

. Халаасны хулгайч, онц хүнд гэмт хэрэгтний тухай мэдээлэл гарын хээ, ах дүүс найз нөхөд гээд бүх мэдээлэл хар дансанд байдаг бол хар тамхи, түүнтэй холбоотой хүмүүсийн мэдээлэл гэвэл одоо саатуулагдаад байгаа хэдэн иргэдийн анкетаас өөр мэдээлэл бараг үгүй. Түүнээс гадна энэ чиглэлээр дагнасан, мэргэшсэн мөрдөн байцаагч үгүй нь гэмт хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Хил гааль дээр байцаагч нар амталж, үнэрлэж байж л сэжиглэсэн зүйлээ саатуулдагийг мэдсэн хар тамхины наймаачид бидний цөөхөн монголчуудыг хайр найргүй живүүлэхэд бэлэн байна. Үнэрлэж, амталсаар байгаад ялгаж таньдаг нөгөө хэдэн байцаагч нар маань хар тамхичин болоод, нэг мэдэхнээ гол дамжуулагч нь болчихсон байх вий.

Шүүхэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг бараг ирдэггүй байсан бол одоо байдал өөр болжээ. Нийслэлийн шүүхийн статистик мэдээнээс харахад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийн ихэнх нь 19-36 насныхан байгаа аж. Тэдний дунд эмэгтэй хүн цөөнгүй байна. Яагаад ийм төрлийн гэмт хэрэг үйлдэх болов, хэн анх санаа өгсөн болохыг сонирхоход нөгөө л архидалт, биеэ үнэлэх явдлаас улбаатай хариултыг өгсөн байх юм. Архи ууж мансуурууд юу болсныг мэдээгүй, би ямар ч буруугүй, эрүүл байсан бол... гэж хариулжээ.

Дашрамд сонирхуулахад хурц үнэртэй герионыг хамгийн их хэрэглэдэг орноор ОХУ тооцогддог юм байна. Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар тус улс өнгөрсөн онд нийт 80 тонныг хэрэглэсэн бөгөөд энэ нь дэлхийд хэрэглэж байгаа энэ төрлийн бодисны 20 хувь нь гэнэ. Пакистанд 1.5 сая героин хэрэглэгч, хоёр сая кокаин хэрэглэгч байдаг бөгөөд насанд хүрсэн 15 хүн нэг нь хар тамхинд донтогч гэсэн судалгаа гарлаа.

ОХУд 4.5 сая, БНХАУ-д гурван сая хүн хар тамхинд донтож байнгын хэрэглэгч болсон тухай мэдээлэл байна.

Б.Догмидын “Улаан тарианы хүүхнүүд” зохиолд тэмбүүтэй эмэгтэйчүүд тариагаа хийлгэх гэж дуу аялан давхилдаж байсан тухай өгүүлдэг. Үүнтэй адил хэсэг хугацааны дараа хар тамхиа татах гэж залуус минь морио унан давхилдах вий.

medee.mn

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12