/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮҮХДЭЭ СОНСЪЁ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮҮХДЭЭ СОНСЪЁ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд 2,833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4,922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна.

 

Ийнхүү хүүхдүүдийн эсрэг тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх үүргээ эдлэхэд нь боломж олгох аргын нэг нь тэднийг сонсох явдал гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.

Тэр ч утгаараа Цагдаагийн ерөнхий газраас Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Хүүхдээ сонсъё” нээлттэй хаалганы өдрийг "UB palace"-ийн гадна талбайд өнөөдөр зохион байгууллаа.  

Энэхүү арга хэмжээг “Зөв тусгал” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй бөгөөд нийслэлийн 50 гаруй сургуулийн 4,000 орчим хүүхэд оролцсон юм. Өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд зориулсан Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын тоглолт, “Тусгай ажиллагааны газар”-ын үзүүлбэр, албаны нохойн үзүүлэх тоглолт болон бусад урлагийн тоглолт, үзүүлбэрүүд тоглогдож хүүхдэд зориулсан нэг өдрийг өнгөрүүлсэн юм.

ХҮҮХЭД ЯМАР ЭРХТЭЙ ВЭ ГЭДГИЙГ САЙН МЭДЭХГҮЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД БАЙНА

Өдөрлөгийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг “Хүүхдээ сонсъё” өдөрлөгөөр дамжуулан хүүхдүүдэд амьдралд нь мартагдахгүй нэг өдрийг өнгөрөөхийг зорьсон. Өнөөдөр бол олон улсын хүүхдийг сонсох өдөр. Тиймд хүүхдүүдийнхээ санаа бодлыг сонсох, эцэг эхчүүддээ хүүхдийн эрх үүргийг тайлбарлах, зөвлөгөө мэдээлэл хүргэх, гэмт хэргийн хоршиг, урьдчилан сэргийлэх ажлын талаар ярилцан тайлбарлаж байна.

 

Мөн Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ны хооронд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор “Зөв тусгал ” аяныг зохион байгуулж байгаа.

Аяны хүрээнд ажиглахад хүүхэд ямар эрхтэй вэ гэдгийг сайн мэдэхгүй эцэг эхчүүд байна. Хүүхдээ асран хамгаалах л үүрэгтэй гэдгээс бусад хүмүүжил, төлөвшил талд нь хуулиар заасан үүрэг байдаг талаар мэдлэг муу байгаа нь харагдсан” гэлээ. 

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12