/ Шинэ мэдээ мэдээлэл / Цаг үе нөхцөл байдал / ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

“Хууль сахиулагч-1” хотхоны “А” блок ашиглалтад орж, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН алба хаагчид орон сууцтай боллоо. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын орон сууцны “Хууль сахиулагч-1” хотхоны “А” блок болох 61 айлын орон сууц /2019.04.04/ ашиглалтад  орлоо. Ингэснээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм. “Хууль сахиулагч-1” хотхоны “А” блок болох 61 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун болон цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо. 

“НЭГ ХОРОМ“ аян үр дүнгээ өгч гэмт хэргийн гаралт 20 хувиар буурлаа

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх апба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага хамтран сарын хугацаанд “Нэг хором” аяныг өрнүүлснээр үр дүнд хүрсэн байна. Аяны хугацаанд буюу өнгөрсөн сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 768 бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 168 буюу 18 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

 

“НЭГ ХОРОМ” жагсаалд 1000 хүүхэд, үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо

Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран 2019.03.29-ны өдрөөс 2019.04.05-ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд улсын хэмжээнд “Нэг хором хүлээ” уриан дор “НЭГ ХОРОМ” аяныг зохион байгууллаа. Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй хүүхдүүд, үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл, үлгэрийн баатрууд  оролцож, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль-Төв шуудангийн уулзвар-Драмын театр-1 дүгээр сургууль маршрутаар жагсаж явган зорчигч, жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөндөө дүрмээ баримталж, түрэмгийллээр бус хүлээцтэйгээр, сахилга, соёлтойгоор оролцохыг уриаллаа.

 

Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалт боллоо

2019.04.05-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн алба, газар, хэлтэс, нэгжийн Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын ажил хариуцсан нийт 61 удирдах алба хаагчид оролцлоо.

 

“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум боллоо

“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр боллоо. Тус форумд фэйсбүүк группын Хонг Конг, Тайван, Монгол улсыг хариуцсан захирал Жорж Чен, ХХМТГ, ХЗДХЯ, ГБХЗХГ, ЦЕГ, НҮБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож  нийгмийн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцсан үр дүнтэйи хурал боллоо.

 

Налайх-Гачууртын уулзвар хүртэлх замыг энэ сарын 15-нд хаана

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж замыг шинэчлэн засахаар болжээ. Тиймээс хүнд даацын ачааны автомашин болон автобусууд Зуунмодын замаар, бусад нь түр замаар зорчихоор зохицуулалт хийсэн байна.

 

“НЭГ ХОРОМ-СПОРТ ӨДӨРЛӨГ”-ийг  амжилттай зохион байгууллаа 

Цагдаагийн ерөнхий газраас бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу танхай, зодоон, гэр бүлиийн хүчирхийллийн гэмт хэргийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг заах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сард ухууллага нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг аян хөдөлгөөн хэлбэрээр зохион байгуулдаг. Харин аяны хаалтын арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Цагдаагийн байгууллагатай хамтран УУР БУХИМДАЛЫГ УУЧЛААРАЙ гэдэг үгээр сольж УХААЛАГ ЗАЛУУС-АМЬДРАЛ АВАРНА гэдэг уриан дор “НЭГ ХОРОМ-СПОРТ ӨДӨРЛӨГ” болгон амжилттай зохион байгууллаа. 

 

Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэглэлийг илрүүллээ

Бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмддэг гурван бүлэг зургаан этгээдийг цагдаа нар өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө дайчлан баривчилаа.

Нийслэлийн цагдаагийн газар /НЦГ/-ын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгууллаа.

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12