/ Шинэ мэдээ мэдээлэл / Цаг үе нөхцөл байдал / ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН БОЛОН ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР, ХЭЛТЭС, ТАСГИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН БОЛОН ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР, ХЭЛТЭС, ТАСГИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр /2019.04.05/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалт эхэллээ. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн алба, газар, хэлтэс, нэгжийн Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын ажил хариуцсан нийт 61 удирдах алба хаагчид оролцож байна. Энэхүү сургалт нь нэг өдөр үргэлжлэх бөгөөд сургалтаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, соён гэгээрүүлэх, хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний явц байдал гэсэн сэдвүүдээр хичээл сургалт орох юм. 

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12