/ Иргэн таны төлөө / Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр / "Момо" сөрөг челлэнж

"Момо" сөрөг челлэнж

            #СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Эцэг, эхчүүд ээ хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулъя.!

За нэг зүйл яаралтай бичих хэрэгтэй болж байна. Бага насны хүүхэдтэй хэн бүхэн уншаарай.

Энэ, Момо гэдэг нөхөр. Анх 2016 оны 8 сард үзэсгэлэнд тавигдсан, Японы аймшгийн кинонд зориулж Кэйсүкэ Айсавагийн хийсэн хүүхэлдэй. Зохиолоороо бол төрөхийн хүндрэлээс болж нас барсан, шувуу мэт хүн гэнэ. Үүний зураг Инстаграмд орсноор олон нийтэд тархаж яваад саяханаас бага насны хүүхдүүдрүү чиглэсэн Момо Челлэнж нэрээр интернэтэд үзэгдэх болсон байна.

Голдуу Youtube-н видеонууд дундуур гэнэт гарч ирээд хүүхдүүдэд амиа хорлох заавар өгдөг нь өчигдөрөөс илрээд, эцэг эхчүүдэд анхааруулга өгсөн мэдээнүүд гараад эхэллээ. Тухайлбал Исландын цагдаагийн газар албан ёсоор иргэддээ сэрэмжлүүлэг өгсөн байна.

Уржнан гараад байсан Цэнхэр Халим челлэнжтэй төстэй болтой. Тэхдээ бага насны хүүхдүүдэд зориулсан, аав ээжийгээ унтаж байхад пилеткээ асаа, төмөр сэрээ разеткаруу хий гэх мэт заавар маш эелдэг байдлаар хэлж өгдөг гэнэ. Minecraft, Peppa Pig болон өөр олон хүүхдийн видеон дотроос гэнэт гарч ирдэг болтой. Одоогоор Youtube үүнтэй тэмцэж байна, өдрийн 400 аккаунт хааж байна л гэнэ. Цаана нь хакерууд л байгаа байх.

Анх Испани хэл дээр явагдаж байгаад саяханаас Англи хэлтэй видеонуудруу орж ирсэн болтой. Албан бус эх сурвалжаар Аргентинд 12 настай нэг хүүхэд Момогоос болж амиа хоролсон гэсэн мэдээ байна.

Манай Монголд зарим эцэг эхчүүд Момоог таних уу гэж асуухад танина гэж хүүхдүүд хариулсан тухай фэйсбүүк дээр байна. Азаар Англи хэл мэддэггүйн давуу тал гарч байгаа болтой, өөрийгөө хохироосон тохиолдол гараагүй байна.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ юу үзэж байгааг нэг анхаарах цаг болжээ.

(Комментууд болон надад ирсэн мсж-нүүдээс харахад Монголд үүнийг бага насны олон хүүхэд таньж байна гэнэ. Зарим нь харснаа зурж үзүүлэхэд тохирч байна гэнэ. Хүүхдүүдээсээ аятайхан Момоог таних уу гээд асуугаарай.

 

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12