/ / UNFRIEND ХӨДӨЛГӨӨН

UNFRIEND ХӨДӨЛГӨӨН

Хар жагсаалт/Black list групп нь Монголчуудын хувьд хамгийн өндөр хэрэглэдэг фэйсбүүк орчин дахь садар самуун болон зүй бус агуулгатай контент агуулсан группуудыг REPORT хийж фэйсбүүк компанид мэдээлснээр садар самуун болон зүй бус агуулгатай контентыг хэсэгчлэн болон тухайн зүйлийг агуулж буй группыг бүхэлд нь устгах боломжтой байна. 

Иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр Хар жагсаалт групп маань 19,000 идэвхтэй гишүүд ажиллаж байна. Тэд өсвөр насны хүүхдүүдийг зүй зохисгүй агуулгатай контентоос хамгаалах, ирээдүй хойч үеэдээ эерэг цахим орчин бий болгож өгөх үндсэн зорилгын дор НЭГДСЭН. 

Фэйсбүүк дэх садар самуун болон зүй бус агуулгатай контент, группыг хэрхэн REPORT хийж мэдээлэх талаар сургалтын видеог та бүхэнд хүргэж байна. 

Эерэг цахим нийгмийг бий болгоход та бүхний оролцоо чухал гэдгийг санаарай. 

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12