/ Иргэн таны төлөө / Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр / ТАНЫ ХҮҮХДИЙГ ТАНИХГҮЙ ХҮН ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙНА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТАНЫ ХҮҮХДИЙГ ТАНИХГҮЙ ХҮН ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙНА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улс орон даяар хэрэгжүүлж буй UNFRIEND хөдөлгөөний хүрээнд "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" нэртэй нээлттэй хэлэлцүүлэг энэ оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордны Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алейк Хейнкс нар үг хэллээ. 

Хэлэлцүүлэг "Цахим орчин дахь хүүхэд хамгаалал", "Цахим орчны зохистой хэрэглээ" гэсэн үндсэн 2 сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт:

1. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Хүүхдийн эрх, аюулгүй байдал, цахим орчин" сэдвээр,

2. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад У.Батнасан "Цахим орчин дахь хүүхэд хамгаалал" сэдвээр,

3. Харилцаа холбооны зохицуулах хорооны тоон контентийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн "Цахим орчны зохистой хэрэглээ" сэдвээр,

4. Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академийн тэргүүн, Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 12а ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ "Миний мэдэх цахим орчин" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. 

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12