/ / Улс орнуудын сонин хачин хуулиудаас

Улс орнуудын сонин хачин хуулиудаас

Хаана ч явсан инээх ёстой - Итали

Италийн Милан хотод эмнэлэг болон оршуулах ёслолоос бусад газар үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулж явах ёстой гэсэн хууль үйлчилдэг ажээ. Энэ нь магадгүй Милан хот олон гайхалтай газруудтайгаас гадна, жуулчдын хамгийн ихээр очих дуртай хотуудын нэг байдагтай холбоотой биз ээ

Хааны ордонд амьсгал хурааж болохгүй - Их Британи

"Westminster" ордон нь хааны гэр бүлийн өмч юм. Тэд тус ордонд хааны гэр бүлийн ёсоор амьдарч, тус ёсоор үхдэг байна. Мөн энэхүү ордонд амьсгал хурааж, амьдралаа цэглэх нь тэдний хувьд нэрийн төрийн хэрэг хэмээдэг билээ. 

Харин "Westminster" ордонд хааны цусан төрлөөс өөр хүмүүс амьсгал хураахыг хориглодог бөгөөд хэрэв хэн нэгэн нас барвал "St. Thomas"-ийн эмнэлэг рүү хүргэж, тэнд нас барсан хэмээн тэмдэглэж үлдээдэг байна. 

Гахайндаа "Напалеон" гэж нэр өгч болохгүй - Франц

Францын засгийн газраас гахайндаа агуу их удирдагч болох Напалеоны нэрийг өгч болохгүй гэсэн хатуу хуулийг гаргаж байжээ. Харин бидний сайн мэдэх амтат бялууг напалеон гэж нэрлэхийг хориглодоггүй аж.

Сайхан биетэй бол нүцгэлж болно - Итали

Италийн Тропеа гэх хотод наран шарлагийн газар нүцгэлэх тухай хачирхалтай хууль байдаг бөгөөд уг хуулинд "Хэрвээ тухайн эмэгтэй тарган, царай муутай бол олон хүн цуглардаг наран шарлагийн газар нүцгэлж болохгүй. Харин эсрэгээрээ гоолиг сайхан биетэйгээс гадна, гоо үзэсгэлэнтэй бол нүцгэлж болно." хэмээн заажээ. Энэ нь залуу эмэгтэй гоо сайхнаа бусдад үзүүлж байгаа хэрэг гэж үздэг байна. Тэгэхээр та уг хотод очиж, наран шарлагийн газар дээрх нүцгэн залуухан охидыг харж болох нь ээ.

Гал гарах үеэр юм идэж болохгүй - АНУ

АНУ-ын Чикаго хотод гал гарч буй барилга дотор ямар нэгэн байдлаар юм идэхийг хориглодог ажээ. Тэр тусмаа амттай пицца болон төрөл бүрийн амттан идэхийг зөвшөөрдөггүй юм. Харин энэхүү хуулийг хотын иргэд дуу нэгтэйгээр эсэргүүцдэг байна.

2008 оноос Эстонид үхэр маллахад татвар авдаг болсон бөгөөд энэ нь улс орны байгаль орчныг бохирдуулж байна гэж үзсэнтэй холбоотой юм. Эстонийн засгийн газраас ард иргэддээ хандан үхэр нь агаарыг бохирдуулдаг "метан" гэх зүйлийг их хэмжээгээр ялгаруулдаг хэмээн хэлсэн байна. Сонирхолтой нь нохой болон муур тэжээхэд татвар авдаггүй ажээ.

Бохь зажилж болохгүй - Сингапур

Сингапурт 2004 оноос хойш гудамжинд бохь зажлахыг хатуу хориглох болсон бөгөөд зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр эмчилгээний зориулалттай бохь зажилж болдог байна. Энэ нь хүмүүс гудамж талбайг бохирдуулдагтай холбоотойгоос гадна, зорчигчид метрогоор үйлчлүүлэхдээ хаалганд нь бохь ихээр нааж, хүндрэл учруулдаг байжээ

Таргалахыг хорилоно - Япон

2009 оноос хойш Японд их хэмжээгээр жин нэмэхийг хоригложээ. 40 насны эрэгтэйн хэвлийн тойрог 79 см байх ёстой бол, эмэгтэй хүнийх 65 см байх ёстой гэж үзсэн байна. Том биетэй сүмо бөхчүүдээрээ алдартай Япончуудын хувьд энэхүү хууль дүрэм нь байж боломгүй мэт санагдаж байж болох юм. 

22:00 цагаас хойш 00 орж болохгүй - Швейцарь

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Швейцарьт 22:00 цагаас хойш орон сууцанд 00-ын өрөө орохыг хориглодог байна. Энэ нь 00-ын усыг татах үед дуу чимээ гардагтай холбоотой бөгөөд бусдын ая тухыг үгүй хийнэ гэж үздэг ажээ. Харин уг асуудлыг сүүлийн үед сантехникын шинэ шийдлээр шийдвэрлэх болсон гэнэ.

АНУ-ын Флорида мужид ганц бие охид, бүсгүйчүүдийг ням гарагт шүхрээр буухыг хориглодог байна. Хэрвээ уг хуулийг зөрчвөл торгоод зогсохгүй, бүр шоронд хорьдог байна.

Арабын Нэгдсэн Эмират улс - Хосууд гараа барилцах, үнсэлцэх

Хөгжил дэвшил, хөрөнгө мөнгөний ноён оргил болсон Арабын Нэгдсэн Эмират улсад хосууд гар гараасаа барилцан алхах, үнсэлцэх зэргийг хуулиндаа хориглож, зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ноогдуулдаг байна. Маш олон жуулчид олон нийтийн газар үнсэлцсэн, тэврэлдсэн зэргээсээ болж цагдаад баригдаж, мөнгөн торгууль төлж, шоронд хоригдож байжээ.

Франц улс - Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах төхөөрөмж авч явах

Мэдээж согтууруулах ундаа уусан тохиолдолд машин жолоодож явна гэдэг хуулиас гадуур зүйл билээ. Харин Франц улсад жолооч нарыг согтууруулах ундаа уусан эсэхийг шалгадаг төхөөрөмжийг заавал авч явахыг шаарддаг байна. Хэрэв хуулийг зөрчиж, төхөөрөмжийг машиндаа авч яваагүй тохиолдолд 11 еврогийн мөнгөн торгууль ноогдуулдаг аж.

Тагтаа хооллох

АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод тагтаа хооллохыг хориглодог байна. Энэ нь нян бактери тарааж, хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулах үйлдэл гэж үздэг төдийгүй тагтаа хооллож байгаа хүн харагдвал оршин суугчид шууд цагдаа дуудаж, асуудлыг шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдийг баривчлахыг хүсдэг гэнэ.

Хамрын дусаагуур хэрэглэх

Харшил хөдөлж, ханиад хүрснээр хамар битүүрсэн үед бид дусаагуур авч хэрэглэдэг бол Япон улсад энэ нь хууль бус хэрэгт тооцогддог байна. Учир нь хамрын дусаалгад "псевдоэфедрин" гэх бодис агуулагддаг бөгөөд үүнийг донтуулах үйлчилгээтэй гэж үздэг тул Япон улсад тус бодисны орцтой бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглодог ажээ.

Төлбөр төлөх

Дани улсад нэгэн өвөрмөц, сонирхолтой хуулийг баримталдаг байх юм. Энэ нь хоолны мөнгөө төлөх, тооцоогоо хийхтэй холбоотой аж. Хэрвээ та захиалсан хоолондоо цадаагүй, өөрт тань таалагдаагүй бол тооцоогоо хийлгүй явж болох бөгөөд танд хэн ч юу ч хэлэхгүй гэнэ. 

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12