/ / МОНГОЛЫН АНХНЫ БИЧМЭЛ ХУУЛЬ-ИХ ЗАСАГ

МОНГОЛЫН АНХНЫ БИЧМЭЛ ХУУЛЬ-ИХ ЗАСАГ

1206 онд Их Монгол Улс байгуулагдсаны дараа Их Хуралдайгаар нийтэд зарлан тунхагласан “Их Засаг” хууль нь Монголын анхны бичмэл хууль юм.
Тэмүжин 1189 онд Хамаг Монголын хаан ширээнд заларч, Чингис хаанаар өргөмжлөгдсөний дараагаас эхлэн төр ёсны анхны зохион байгуулалтаа хийхдээ монголчуудын түүхэн уламжлалт хэв ёсны хүрээнд тодорхой горим журмыг мөрдлөг болгосон нь“Их Засаг” хуулийн анхны үүсэл эх суурь болсон байна.
Улмаар 1189-1206 оны хооронд Чингис хааны айлдан зарлигдаж байсан цааз, хорио цээр, зарлиг тушаалуудаар баяжин сэлбэгдэж, 1206 оноос бичмэл хууль цааз болон мөрдөгдөж ирсэн Чингис хааны “Их Засаг” хууль нь нүүдлийн сонгодог соёлын уламжлалт ёс журмын хүрээнд боловсорсон, Чингис хааны өөрийнх нь төрийн идэвхтэй үйл ажиллагааны үндсэн дээр бүрэлдэн тогтсон, тасралтгvй хөгжиж байсан Их Монгол Улсын эдийн засгийн болон нийгэм ахуйн эрэлт хэрэгцээг хууль цаазын ёс журмаар хангаж өгсөн цэрэг-иргэний, төр улсын хууль цаазуудын цогцолбор болж чадсан юм.
“Их Засаг” хуулийг тунхагласан өдрөөс эхлэн Чингис хааныг насан эцэс болох хүртэлх хугацаанд хэдэнтээ сайжруулан төгөлдөржүүлж байсан бөгөөд 1211, 1219, 1225 онуудад нэмэлт засвар хийж байжээ

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12