/ Иргэн таны төлөө / Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх / Ослын шалтгаан

Ослын шалтгаан

Нийт бүртгэгдэж буй зам тээврийн ослын шалтгааны 80 орчим хувийг жолооч нар тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зай барьдаггүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчсөнөөс үйлдэгдэж байна.

Тухайлбал: Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 дахь хэсэгт “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй”, 12.2 дахь хэсэгт “Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгсэлээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно”, 8.11 дэх хэсэгт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааран сонгож явна.” зэрэг дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол үйлдэгдэж байна.

Иймд жолооч, зорчигч та замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталж, хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоно уу. Замын хөдөлгөөнд оролцож байхад хэн хурдан юмуу, хүч түрэн явж байгаа нь хождоггүй. Харин хэн дүрмээрээ явж байгаа нь осол, аюулаас хол үлддэг.

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12