/ Иргэн таны төлөө / Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх / Гэрэл, гэрэлтүүлэг

Гэрэл, гэрэлтүүлэг

Гэрэл, гэрэлтүүлэг

Нартай үед орчны гэрэлтүүлэг 100 мянган люкс байдаг бол шөнийн харанхуйд 0,0001 люкс болтол буурч, хүний харах чадвар нэг тэрбум дахин багасдаг тул харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Автомашины Фар сайн байх нь нэг чухал үзүүлэлт мөн боловч тохиргоогүй бол сайны ашиг гарахгүй. Тохиргоогүй фарны гэрэл байгаа онохгүй, замын бусад хэсгийг гэрэлтүүлэх буюу агаарт уусдаг.

Шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл чухам энэ зайнаас эхлэн өөдөөс ирж байгаа жолооч холын гэрлийг ойрынход шилжүүлэхийг танаас хүсч эхэлдэг гэсэн үг юм. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлд "...Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ." гэж заасан байдаг.

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЮУЛГҮЙ ОРОЛЦОХОД ГЭР БҮЛИЙН НӨЛӨӨ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Эцэг, эхчүүд хүүхэддээ тоглох, зуруулж, бичүүлж, уншуулж сургах цагмийг харамгүй зардаг мөртөө нэг өдөрт, ядаж 7 хоногт 5 минут замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох талаар нэг удаа цаг гаргах нь маш ховор байгаа билээ.

Швед улсад эцэг, эхчүүд “Хэрэв миний хүүхэд үржүүлэхийн хүрд мэдэхгүй бол энэ нь амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдалд тэр болгон хүргэхгүй. Харин гудамж замд аюулгүй зорчих дүрмээ мэдэхгүй бол амьд явах баталгаа бараг байхгүй гэж хэлэхэд болно” гэж үздэг ажээ. Хүүхдийн хувьд эцэг, эхийг хийж байгаа үйлдэл ямагт зөв байдаг. Эцэг, эхчүүд бол 10 хүртэл насны хүүхдийн хувьд үлгэр дууриал нь юм.

Иймээс ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлд “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” мөн Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Хөтөлж яваа хүүхэд гараас мултарч гүйх буюу гэрэл зөрчөөд явчихдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Эцэг эхтэйгээ хамт явж байхад хийсэн үйлдэл бүхэн нь зөвшөөрөгдөх мэт, хэрэв тухайн үед юу ч тохиолдоогүй бол дахин тэр замаар явахад бүх зүйл тийм л байх юм шиг бодох төдийгүй аав, ээжүүдийн хийсэн үйлдлийг ямагт зөв гэж үзэж, хүүхэд дахин давтах нь элбэг байдаг.

Хүүхэд зам хөндлөн гарахын тулд дунджаар 10-15 секунд шаардагддаг. Тэгвэл энэ хугацаанд анхаарлаа өөр зүйлд сарниулахгүй, аюулгүй, зөв замын хөдөлгөөнд оролцох талаар хүүхдүүдээ зааж сургацгаая.

Мөн зарим эцэг эх хүүхдийн зориулалтын суудлын талаар сонсоо ч үгүй байдаг. Гар утас гангараа бус хэрэглээ болсонтой адил хамгаалалтын суудал бага насны хүүхэдтэй хүн бүрийн байнгын хэрэглээ болох учиртай. Иймд та хүүхэддээ хайртай л бол зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэн суулгаж байгаарай.

 

СОГТУУ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь шинэ, залуу жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргах магадлал нь 30 ба түүнээс дээш насныхаас 5 дахин их байдаг байна. Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол нь хор уршиг ихтэй, хохирлын эрсдэл өндөртэй байдаг. Архи согтууруулах ундаа нь автомашин жолоодож буй хүний оюун ухаан, жолоодох ур чадвар, самбаачлах хугацаа, оюун санаанд шууд нөлөөлдөг учраас согтолт их байх тусам эрсдэл нь өндөр байдаг байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодох нь жолооч хурд хэтрүүлэх, гэрэл дохио болон өөдөөс ирэх саадыг анзаарахгүй, зогсоох арга хэмжээ авч чадахгүй, анхаарал төвлөрөхгүй байх зэргээр өөрийгөө хянах чадварт муугаар нөлөөлж, ноцтой зам тээврийн осол гарах үндэс болсоор байна.

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12