/ Иргэн таны төлөө / Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр / ИНТЕРНЕТ, ЦАХИМ ТОГЛООМЫН ЗҮЙ БУС ХЭРЭГЛЭЭ, ХОР НӨЛӨӨ, ҮҮСЧ БОЛОХ ЭРСДЭЛ

ИНТЕРНЕТ, ЦАХИМ ТОГЛООМЫН ЗҮЙ БУС ХЭРЭГЛЭЭ, ХОР НӨЛӨӨ, ҮҮСЧ БОЛОХ ЭРСДЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсан бөгөөд 2018 оны эхний 03 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 296 интернет, цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна.

Манай оронд 1990-ээд оноос видео тоглоомын хэлбэрүүд Сега, Нинтендо,  Playstation, РС хэлбэрээр орж ирсэн бөгөөд 2003 оноос хүүхдүүд тоглоомонд донтох эмгэгийн улмаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандах болсон. Сүүлийн үед донтолтын хэлбэрүүд олшрон ажлын дон, юм худалдан авах дон, интернет дон, гар утсанд донтох явдал ихэсч байна.

 

 

Цахим тоглоомонд донтсоноор сурагчдын хувьд сурлагандаа муудах, хичээлээ таслах, эцсийн дүнд сургуулиас завсардах, худлаа ярих, хулгай хийх, гэмт хэрэгт холбогдох, байнга тоглоом бодогдох (тоглоомноос өөр зүйл сонирхохоо болих) зэрэг хор нөлөө үүсч байна.  

Интернет, цахим тоглоомын зүй бус хэрэглээний улмаас өсвөр насны хүүхдүүдийн бие, сэтгэл зүй доройтолд орохоос гадна гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.

Жишээ №1: 2018 оны 03 дугаар сарын 03-нд 09 цагийн үед БЗД-ийн 6-р хороо Бөхийн өргөөний урд талд “РС” тоглоомын газарт иргэн Т нь I-Phone6 маркийн гар утсаа алдсан.

Жишээ №2: 2018 оны 03 дугаар сарын 19-нд БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “РС” тоглоомын газарт иргэн Т-г үл таних хүн зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан.

Жишээ №3: 2018 оны 01 дүгээр сарын 05-нд СБД-ийн 7-р хороо Я.Э  гэгч нь Сүхбаатар дүүргийн аль хүссэн сургуульд чинь математикийн багшаар ажилд оруулаад өгье гээд надаас 900.000 төгрөг авч залилсан байна.  

Мөн өсвөр насны хүүхэд, залуус интернет, цахим орчин, олон нийтийн сүлжээнд өөрийн хувийн чанартай зураг, бичлэг, мэдээллийг оруулснаар бэлгийн мөжлөг, сүрдүүлэг, дарамт шахалтанд  өртөх, өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг алдагдуулах, компьютерийн аюулгүй байдлыг алдагдуулах /гарал үүсэл тодорхойгүй бичлэг хуулах, хадгалахад вирус халдаж үйлдлийн системийг гэмтээдэг/  зэрэг эрсдэлд орж байна.

2017 онд нийт 209 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүүлсэн бол 2018 оны эхний 3 сарын байдлаар нийт 20 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтсон гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлсэн байна.

2018 оны эхний улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд интернет, цахим тоглоомын газартай холбоотой 19 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хараа хяналт зайлшгүй хэрэгтэй. Иймээс эцэг, эхчүүд та бүхэн:

*        Сургуулийн нийгмийн ажилтан, багш нартай байнгын холбоотой байж хүүхэдтэйгээ холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авдаг байх;

*        Ялангуяа 1-5-р ангийн сурагчдыг сургуульд нь өөрөө тогтмол хүргэн өгч, авч байх;

*        Хүүхэддээ өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн мэдээ мэдээллийг интернет, цахим орчноос авч байхыг зөвлөх;

*        Терроризм, хүчирхийлэл, аллага, садар самуун сурталчилсан бичлэг, мэдээ мэдээлэл үзэж байгаа эсэхэд хяналт тавих;

*        Хүүхэдтэйгээ дотно /найзын хувиар/ ярилцдаг байх;

*        Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана юу хийж яваа талаар байнга мэдэж байхыг зөвлөж байна.

 

 

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

 

 

Интернет, цахим тоглоомын газар нь орон сууцны 1 дүгээр давхар, зоорийн давхарт үйл ажиллагаа явуулах, хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглуулах, түүнийг зохион байгуулах, терроризм, аллага, садар самуун, хүчирхийлэл сурталчилсан тоглоом тоглуулах, 9 насанд хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, бичиг баримт, эд зүйлс барьцаалан иргэдэд үйлчлэх, согтуурсан мансуурсан иргэнд үйлчлэхийг журмаар хориглосон.

Цахим тоглоомын газар нь 23:00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлэх бөгөөд 9-16 насны хүүхдэд зуны улиралд /04-р сарын 01-нээс 10-р сарын 10-ны хооронд/ 20:00 цаг хүртэл, өвлийн улиралд /10-р сарын 01-нээс 04-р сарын 01-ний хооронд/ 18:00 цаг хүртэл, 1 удаад 2 цагаас хэтрэхгүйгээр интернет, цахим тоглоомын үйлчилгээ үзүүлнэ.

 

Цахим тоглоомыг хэт удаан, ойрхон давтамжтайгаар тоглосноос хүний уураг тархинд хэт ачаалал үүсч, мэдрэлийн эсүүд сааталд орж, сэтгэн бодох, орчноо мэдрэх чадвар удааширч, 1 зүйл рүү хэт тэмүүлэх сэдлийг донтолт гэнэ.  Улмаар цаашлаад сэтгэцийн эмгэг өөрчлөлтөд хүргэнэ. 

 

 

 

Багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд:

*        Эцэг эх, асран хамгаалагч нартай байнгын холбоотой байх; 

*        Сурагчдад өдөр бүр гэмт хэрэг, зөрчил, болзошгүй осол гэмтлээс сэргийлэх талаар санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх;

*        Хүүхэд ямар нэгэн асуудалд холбогдсон, хохирсон тохиолдолд хүүхдийн нэр төр, хувь хүний нууцыг чанд хадгалах талаар анхаарах;

*        Эцэг эх, асран хамгаалагч нартай хүүхдийн төлөвшилт, хүмүүжлийн талаар тогтмол уулзаж байх, зөвлөж байх;

*        Сургуулийн дотоод групп, цахим бүлэгт эцэг, эх, асран хамгаалагчдыг оролцуулан мэдээ мэдээллээр цаг алдалгүй хангаж байх;

*        Багш нар өөрсдөө зан харьцаа, ёс зүйгээ дээдэлдэг байх;

*        Сургууль дээр архидан согтуурах асуудал гаргахгүй байх;

*        Сургуулийн захиргаанаас дотооддоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах;  /Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйл/

*        Сургуулийн орчинд “School police” эргүүлийн үйл ажиллагааг тогтмолжуулах;

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12